Нутаг

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:03
Тэмээний ботго сансарт нисчээ
Тэнүүн говио санаад буйлжээ.
Сарлагийн тугал сансарт нисчээ
Сарьдаг уулаа санаад буужээ.
Арслангын гүег сансарт нисчээ
Африкийн ширэнгээ санаад иржээ
Цагаан баавгайн бамбарууш сансарт нисчээ
Цастай мөстэй туйлаа санаад уйлжээ
Найз минь бид сансарт нисвэл
Нарлаг Монголоо санах л байхдаа.

Цасан өвөө хаана очив

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:57
Өвөлжин миний урласан
Өндөр цасан өвөө минь
Өнөөдөр гэнэтхэн алга
Өчнөөн хайгаад сураггүй
Хайртай цасан өвөө минь
Хаашаа чухам явчихав даа
Талын зэрэглээ дагаад
Талийж надаас зугатчихав уу

“Хөөрхөн дэлхий” дуу

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:44
Өөдөсхөн бамбарууш минь
Өнхөрч эрхлэх нь хөөрхөн
Өлгийтэй бяцхан дүү минь
Өөдөөс инээх нь хөөрхөн
Энхрийлж намайг өсгөсөн
Ээжийн бүүвэйн дуу хөөрхөн
Аргадаж намайг өхөөрдсөн
Аавын цагаан сэтгэл хөөрхөн
Дахилт:
Өөрөө би амьдардаг болохоор
Өнгөт цэнхэр дэлхий минь хөөрхөн
Надад цэцэгсийг өгсөн болохоор
Нарны туяатай хөөрхөн дэлхий
Ангаахай багадаа үерхсэн
Ангийн найзууд минь хөөрхөн
Алдрайхан бодлыг тэтгэсэн
Ачит багш минь хөөрхөн
Дахилт


...

“Манайхан”

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:40
Өвөө минь гэртээ цэлмэг тэнгэр
Эмээ минь гэртээ уудам тал
Аав минь гэртээ ханагар уул
 Ээж минь гэртээ алтан нар
Ах минь гэртээ ургаа мод
Эгч минь гэртээ гоёхон цэцэг
Дүү минь гэртээ бүжин туулай
Би өөрөө ганган эрвээхэй

Нэг гэж юу вэ?

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:34
Нэг гэж юу вэ?
Алтан дэлхий нэг нартай
Аливаа бүхнийг гийгүүлэх чадалтай
Хоёр гэж юу вэ?
Морин хуур 2 чавхдастай
Уран аяар уяраах увидастай
Гурав гэж юу вэ?
Аяны тулга гурван тулхтай
Ассан гал нь өөдөө  бадраастай
Дөрөв гэж юу вэ?
Хөлөг морь дөрвөн туурайтай
Хүссэн газар хүргэх шандастай
Тав гэж юу вэ?
Таван хошуу 5 дэлбээтэй
Та бидэн энх тайвныг хүсдэг.
Зургаа гэж юу вэ?
Ачааны машин 6 дугуйтай
Алс газар хүргэх чадалтай
Долоо гэж юу вэ?
Сар болгон 7 гаригтай
Сайн үйлсийг бүтээх увидастай
Найм гэж юу вэ?
Эргэн тойрон найман зовхистой
Энэ дэлхийд найрамдал хэрэгтэй
Ес гэж юу вэ?
Эх орон 9 эрдэнэтэй
Эзэн болсон бидэнд ба...