2011-03-30
Нэг гэж юу вэ?
Нэг гэж юу вэ?
Алтан дэлхий нэг нартай
Аливаа бүхнийг гийгүүлэх чадалтай
Хоёр гэж юу вэ?
Морин хуур 2 чавхдастай
Уран аяар уяраах увидастай
Гурав гэж юу вэ?
Аяны тулга гурван тулхтай
Ассан гал нь өөдөө  бадраастай
Дөрөв гэж юу вэ?
Хөлөг морь дөрвөн туурайтай
Хүссэн газар хүргэх шандастай
Тав гэж юу вэ?
Таван хошуу 5 дэлбээтэй
Та бидэн энх тайвныг хүсдэг.
Зургаа гэж юу вэ?
Ачааны машин 6 дугуйтай
Алс газар хүргэх чадалтай
Долоо гэж юу вэ?
Сар болгон 7 гаригтай
Сайн үйлсийг бүтээх увидастай
Найм гэж юу вэ?
Эргэн тойрон найман зовхистой
Энэ дэлхийд найрамдал хэрэгтэй
Ес гэж юу вэ?
Эх орон 9 эрдэнэтэй
Эзэн болсон бидэнд бахдалтай
Арав гэж вэ?
Хүн болгон 10 хуруутай
Хүссэн болгоныг бүтээх чадалтай


Бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр | цаг: 20:34 | Бидний мэдлэгт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax