2011-03-30
Бага насны хүүхдийг хичээл давтуулах аргаас
Бага насны хүүхдийн хичээлийг давтуулж байхад нэг хэцүү зүйл бол тэдний амархан анхаарал нь сарнидаг явдал. Эцэг эхчүүдийн уурыг бардаг нэг зүйл бол хүүхэд нь ердөө хориодхон минутын дараа л эвшээлгээд, ийш тийшээ хараад сонирхол нь буураад, зааж байгаа зүйлийг нь анхаарахгүй болоод ирэх явдал байдаг. Гэтэл давтуулах ёстой хичээл дундаа ч ороогүй байдаг. Одоо яах билээ, айлгаж зандрах уу, ингээд орхих уу? Манай хүүхэд л гэж нэг аавыгаа (ээжийгээ) дууриасан залхуу нөхөр юмуу? Хүүхдийнхээ хичээлийг давтуулах гэсэн ажил маань сүүлдээ маргаан болон хувирах ч энүүхэнд. Энэ багш нар тэгээд яаж эд нарыг анхааралтай суулгаж чаддаг юм бол? Тусгай арга байна уу? Бага ангийн хүүхэд хорь орчим минут л анхаарлаа төвлөрүүлж чадах нь ойлгомжтой. Үүнээс илүү чадахгүй байгаа нь танай хүүхдийн муугийнх биш, энэ бол хэвийн л үзэгдэл, та нар ч өөрсдөө ийм л байсан. Харин бид үүнд нь тохируулж л сургалт хүмүүжлийн ажлаа явуулах ёстой юм. Багш нарын хэрэглэдэг зарим нэг аргаас танилцуулбал эцэг эх та бүхэнд хэрэгтэй болов уу гэж бодлоо. Тухайлбал хүүхдийн нүдний ядаргааг гаргахад тустай аргууд.
            Нүдний дасгал
1. Бид ч овоо удаан биччих шиг боллоо шүү!
Хүүхдийн нүд ядарсан харагдана. Энэ нь бид нилээн удаан юм биччихсэнийг гэрчилнэ.

За цонхоор хараарай миний хүү. (Нүдийг нь зүүн баруун тийш хөдөлгөхийн тулд тэнд байгаа зүйлсийг нэрлэн харуулах)

Нар ямар их дээр байна аа! (Нүдээ дээш хөдөлгөнө)

За нүдээ гарын алгаараа хаагаарай. Одоо гарын алганы баруун (зүүн) талаар хараарай. Одоо гарын алганы дээгүүр (доогуур) хараарай.  

Нүдээ анивчаарай (За ань, за нээ ....)

2.”Эрвээхэй”

Цэцгэн дээр буучихваа.

(нүдээ анина, тайвширна, зовхинд массаж хийнэ, хөнгөхнөөр цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт илж өгнө)

Нойр хүрч байх чинь

(нүдээ анивчина)

Одоо ч унтахгүй шүү,

(Гараа дээш (амьсгаа авах) өргөнө. Гар уруугаа харна)

Сэргэлээ, далавчаа дэвлээ,

(гараа хажуу тийш болгоно (амьсгаагаа гаргах) )

Дээш хөөрөн нислээ .

(гараа сэгсэрч, баруун зүүн тийшээ харна)

3.”Гараа ардаа аваад” .

Гараа ардаа авч, толгойгоо гэдийнэ.

(нүдээ аньж, тайвширна)

Харцаа тааз уруу чиглүүлнэ
(нүдээ нээн, дээш харах)

Толгойгоо тонгойлгон ширээ уруу харна.

(доош)

Ахин дээш харах – ялаа нисэж явах юм биш биз?

(дээшээ)

нүдээ сайн эргэлдүүлж тэднийг хайна шүү.

(тал тал тийшээ)

4.”Буратино”.

Урт хамарт Буратиног хүүхдээрээ зуруулна. Зурж өгч ч болно. Бүх дасгалыг нүдний хөдөлгөөнөөр дагаж ажиглана.

5. “Бүхнийг хардаг нүд”

Нүдээ би эргэлдүүлбэл
Нүд эргэн тойрондохоо бүхнийг хардаг,
Нүд байгаа бүхнийг хардаг-
Энэ цонх, тэр телевиз...
Би хэрвээ тойруулаад хараад байвал 
Бүхнийг тэр харж чадна.

6. “Энэ чинь миний бие”

Энэ нүднүүд. Аа тийм байна.
Энэ чихнүүд. Аа тийм байна.
Энэ хамар. Энэ ам. Энд гэдэс, энд нуруу.
Энэ гарнууд. (алга ташина).
Энэ хөлнүүд. Тог тог.
Пээ ядарчихлаа! Хөлсөө арчицгаахаас.

Хийх хөдөлгөөн: Эхлээд зүүн дараа нь баруун нүдээ заана. Зүүн чихний дэлбээнээс бариад дараа нь баруун чихээ заана. Зүүн гараараа амаа зааж, баруун гараараа хамраа заана. Зүүн гараар нуруугаа зааж, баруун гараар гэдсэн дээрээ дарна. Гараа урагш сунгаад хоёр удаа алга таш. Гуян  дээрээ гарын алгаа тавиад хоёр удаа зөөлөн цохь. Баруун гараараа духаа арчина.

7. «Гарын дээгүүр харах»

Хоёр нүдээ алгаараа хаагаад
Хөл дээрээ бат зогсож байгаад
Баруун тийшээ эргэж сайн хараад
Бас зүүн тийшээ ч эргэж сайн харна

Алган доогуур хараад
Бас дээгүүр нь хараад
Ахиад зүүн талаар нь!
Бас баруун талаар нь!
Ахиад зүүн мөрөн дээгүүр
Бас баруун мөрөн дээгүүр!
Үүнийг хүүхэд төдийгүй томчууд дагалдан хийвэл илүү сонирхолтой болно.

8. « Соно »
Ямар гээчийн соно ,
Яг вандуй шиг нүдтэй .

Зүүн — баруун, хойш — урагш.

Яг нисдэг тэрэг шиг.
(Босож зогсоно. Гараа нүдний түвшинд аван Сонын зурагны нүд уруу заана. Толгойгоо зүүн болон баруун тийш эргэлдүүлнэ. Гараа бүсэлхийндээ бариад, бүсэлхийгээ баруун зүүн тийш эргүүлнэ. Буцаан хэвийн байдалдаа орно. Гараа хажуудаа аваад, толгойгоо тонгойж, эргэж дээшлүүлэх. 3—4 удаа давтах).

9. «Шар шувуу»

Хав харанхуй ой шугуйд
Хамаг амьтан унтчихсан.
(Хүүхэд унтах байдал үзүүлэх)
Бүх шувуу унтчихсан...
Ганц шар шувуу л унтаагүй,
Гуугачаад л нисээд л.
(гараараа дэвэх хөдөлгөөн хийх)
Том толгойт шар шувуу
Толгойгоо сэгсрээд мөчир дээр сууна.
(гараараа том дүрс үүсгэж харуулах, суугаад толгойгоо зүүн, баруун тийш эргүүлэн харах)
Олон талаа хараад авлаа,
Одоо нисдэг цаг.
(босоод, гараараа дэвэх хөдөлгөөн хийж, дороо гүйх)


Бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр | цаг: 21:39 | Зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сурсан юм сугаар гарчихна гэдэг биз дээ?
ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 17:42, 2011-06-06 | Холбоос | |


хичээл давтаж байх даа сунайлгаж болох уу ?

хичээл сурах эрмэлзэл сонирхол хүсэл тэмүүлэл суулгах арга зүй тактик юу байна вэ ?
Бичсэн: g84 цаг: 16:32, 2011-06-06 | Холбоос | |


saihan zuvluguu bna
daraa olon olon surgamjtai zuvluguu niitleerei amjilt!!! алга ташилт
Бичсэн: huug цаг: 22:19, 2011-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax