2011-03-30
Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг


Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг
Дайсагналд өссөн хүүхэд бусдад дайсагнаж сурдаг
Айдас, хүйдэст өссөн хүүхэд аймхай, хулчгар болдог
Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог
Атаа хорсолд өссөн хүүхэд атаач жөтөөч болдог
Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг
Хүлцэж, хатуужиж өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
Хайр энхрийлэлээр дүүрэн орчинд хүүхэд хайрлаж сурдаг
Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
Ухаарлаар дүүрэн амьдралд хүүхэд зорилго, эрмэлзэлтэй болдог
Хамтач нөхөрсөг орчинд хүүхэд өгөөмөр, нинжин сэтгэлтэй болдог
Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг
Эрх тэгш орчинд хүүхэд шударга үнэнийг эрхэмлэдэг
Анхаарал халамжаар дүүрэн амьдралд хүүхэд хүндэлж сурдаг
Амгалан тайван амьдралд хүүхэд өөртөө болон бусдад итгэж сурдаг
Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд амьдралын сайхныг мэдэрдэг
Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг.


Бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр | цаг: 21:42 | Зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Орос хэлний роодуудыг огт тогтоож цээжилдэггүй байсны төлөө багш маань чиний толгой матийн л толгой юмдаа гэж хэлснээс болсон уу би хэлэнд нэг л дөр суугаагүй юмдаг.
Ангийн багш болохоор намайг дунд сайн л гаргадаг байсан хэрэг. Ер нь өссөн гэр бүл баг насны байдлаар нь хүнийг оношлоод байх шиг байдаг юм. Цуврал алуурчдыг гол төлөв тэгдэг практикийг криминологиос олж хардаг... миний хувийн ажиглалтаар чадахгүй юмтай маань зууралдуулаагүй багш даа талархдаг. Харин мань хүн ертөнцийг хэлний мэдлэгээр хардаг байсан тул намайг бусад хичээл дээр олигтой байхыг маань хүлээн зөвшөөрөхгүй зэвүүрхдэг байж билээ. Лодойдамбын нэрэмжит балгас болсон сургуулиас шилжиж ирсэн жижиг сайртай боорцогон хацартыг багшийн карманы хүүхдүүдийг нугаслаад яайлаад байхаар нь мань хүн бухимдахдаа тэднийгээ чимхэж байхыг харж байсан юмдаг. зарим хүмүүс палейний гаднах муу дүн шиг явах даа гутарч өөрийгөө буруу шаадаг бол би харин улам онголзож шазуурхаж өссөн маань хувийн туршилгаас үзэхэд онц дүнтэнгүүдийн сэтгэл зүйн даацгүй гутрал хоцрогдолд орж үзээгүй хүн болсонтой харьцуулахад амьдралд хожсон шиг л санагддаг юм... Дашбалбар гуайн нэг шүлэг шиг улам л өнгө ордог тийм цэцэг од эсвэл бүр хогийн ургамал ч бий л дээ...
Бичсэн: g84 цаг: 16:27, 2011-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax