2011-03-31
Хүүхдээ хэрхэн ном унших дуртай болгох вэ?

Хүүхдийг уншиж сургах, ном унших дуртай болгодог хамгийн шилдэг аргуудын нэг нь тэдэнтэй цуг унших явдал юм. Номыг чангаар унших, цуг унших, хүүхдийнхээ уншихыг сонсох нь тэднийг номд жинхэнэ хорхойтой болгоход таны үзүүлж буй явдал болно.

Анх уншуулж сургахад зориулсан ном нь таны хүүхдийг чөлөөт цагаа хөгжилтэйгээр өнгөрөөхөд нь тусална. Үлгэрийн болон киноны ном нь хүүхдүүдэд аль хэдийнээ танил болсон дүрүүдийг дүрсэлсэн байдаг. Танил дүрүүд нь хүүхдийг үлгэрийн ертөнцөд хялбархнаар татан оруулж уран зохиолын анхан шатны мэдлэг олгож, ярианы хэл бичгийн хэлтэй нягт холбоотой гэдгийг ойлгуулж өгдөг. Ийм ном нь хүүхдүүдэд номын агуулгыг ойлгоход хамгийн дөхөм ойлгомжтой зургуудтай байдаг.

Хүүхэддээ ном уншиж өгөхдөө доорхи зөвлөмжийг анхаараарай.
- Ном уншиж өгөхөөсөө өмнө хүүхэдтэйгээ ярилцах нь чухал.
- Унших номынхоо баатруудын тухай хэр мэдэж буйг нь сайн ажигла. Хэрэв тэд энэ тухай бага мэдэж байвал тэдэнд зураг чимэглэлийг нь үзүүлэх хэрэгтэй. Уншуулах үлгэрийн номыг нь өөрөөр нь сонгуулах нь чухал
- Уншиж өгч буй номынхоо үгийг хуруугаараа зааж уншаарай.
- Зарим үг, хэлцийг давтан хэлүүлж цуг унших нь дээр. Асуултыг нь хөхиүлэн дэмж. Хүүхэд асуулт тавих нь тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ гэсэн үг.
- Сонирхсон номноос нь хэд хэдийг уншаарай.
- Хүүхэд номынхоо утга санааг амархан ойлговол ном унших сонирхолтой болдог.
- Өөртөө хүүхдээрээ ном уншуулж бай.
- Эцэг эх бол хүүхдийн хамгийн сайн туслагч байдаг. Тиймээс хүүхдээ ном өөртөө чанга дуугаар уншиж өгөхөд нь урамшуулан баярлуулж байгаарай.
- Хэрэв хүүхэд өөрөөс чинь мэдэхгүй үгээ олон дахин асуувал тээршаан залхууралгүй тэдэнд туслаарай. Үгийг таньж мэдэхэд нь саад болсны хэрэггүй.
Ном унших чармайлтыг нь бүх талаар үргэлж дэмжээрэй.

 

Бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр | цаг: 16:42 | Зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


эгч маань багшийн дээдийг төгсөж билээ олон өвлийн шөнө багшийн дээдийн номын сангаас зөөлгөж уншсан номтойгоо хамт нүүрсний гал гэрийг дулаацуулах аа больтол уншиж суудаг байж билээ.
одоо бодоход өвчтэй байжээ дээ.
сэтгэл зүйн талаар Зигмунд Фрейд болон дэйль карнегаас илүү гарахгүй ч энэ тухай ярьцах сонирхол хүсэл ихтэй байдаг заах арга зүй талаас эсвэл хүүхдийн сэтгэл зүйн талаас нь сэдэв гаргаж яриа дэлгээч би их олон багачуудад хайрын тухай ямар ойлголттой байдаг хаанаас анх энэ байхгүй харагдахгүй зүйлийн тухай мэдлэгтэй болдог тухай асууж ярилцаж байсан бас л сонин судлагдахуун шинэ судалгааны чиглэл шүү мэргэжлийн хүмүүс барьж авбал ...
Бичсэн: g84 цаг: 16:07, 2011-06-06 | Холбоос | |


Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр
Бичсэн: g84 цаг: 16:00, 2011-06-06 | Холбоос | |


сайнуу
Чамд амжилт хүсье, нэгэн үеийн оюутнаас
Бичсэн: Зочин (зочин) цаг: 15:02, 2011-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax