Хүүхдээ хэрхэн ном унших дуртай болгох вэ?

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-31, 16:42
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:42


Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг
Дайсагналд өссөн хүүхэд бусдад дайсагнаж сурдаг
Айдас, хүйдэст өссөн хүүхэд аймхай, хулчгар болдог
Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог
Атаа хорсолд өссөн хүүхэд атаач жөтөөч болдог
Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг
Хүлцэж, хатуужиж өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
Хайр энхрийлэлээр дүүрэн орчинд хүүхэд хайрлаж сурдаг
Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
У...
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бага насны хүүхдийг хичээл давтуулах аргаас

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:39
Бага насны хүүхдийн хичээлийг давтуулж байхад нэг хэцүү зүйл бол тэдний амархан анхаарал нь сарнидаг явдал. Эцэг эхчүүдийн уурыг бардаг нэг зүйл бол хүүхэд нь ердөө хориодхон минутын дараа л эвшээлгээд, ийш тийшээ хараад сонирхол нь буураад, зааж байгаа зүйлийг нь анхаарахгүй болоод ирэх явдал байдаг. Гэтэл давтуулах ёстой хичээл дундаа ч ороогүй байдаг. Одоо яах билээ, айлгаж зандрах уу, ингээд орхих уу? Манай хүүхэд л гэж нэг аавыгаа (ээжийгээ) дууриасан залхуу нөхөр юмуу? Хүүхдийнхээ хичээлийг давтуулах гэсэн ажил маань сүүлдээ маргаан болон хувирах ч энүүхэнд. Энэ багш нар тэгээд яаж эд на...
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тоглонгоо суралцацгаая

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:23
төрөл:Зургийн цомог
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хичээлийн хуваарь

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:12
төрөл:Мэдээлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нутаг

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 21:03
Тэмээний ботго сансарт нисчээ
Тэнүүн говио санаад буйлжээ.
Сарлагийн тугал сансарт нисчээ
Сарьдаг уулаа санаад буужээ.
Арслангын гүег сансарт нисчээ
Африкийн ширэнгээ санаад иржээ
Цагаан баавгайн бамбарууш сансарт нисчээ
Цастай мөстэй туйлаа санаад уйлжээ
Найз минь бид сансарт нисвэл
Нарлаг Монголоо санах л байхдаа.

Цасан өвөө хаана очив

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:57
Өвөлжин миний урласан
Өндөр цасан өвөө минь
Өнөөдөр гэнэтхэн алга
Өчнөөн хайгаад сураггүй
Хайртай цасан өвөө минь
Хаашаа чухам явчихав даа
Талын зэрэглээ дагаад
Талийж надаас зугатчихав уу

Хэвшмэл хэлцийг цээжилж утгыг ярилцаарай.

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:53
     Гурван баян
Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян

 Ертөнцийн гурван дутуу
Тэнгэр баганагүй нэг дутуу
Уул бүслүүргүй нэг дутуу
Далай бүслүүргүй  нэг дутуу

  Ертөнцийн  гурван цагаан
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан

      Цэцэн үг
Эрдмийг хүсвэл бичиг сур
Эрүүлийг хүсвэл цэвэр бай
Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог.

...

“Хөөрхөн дэлхий” дуу

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:44
Өөдөсхөн бамбарууш минь
Өнхөрч эрхлэх нь хөөрхөн
Өлгийтэй бяцхан дүү минь
Өөдөөс инээх нь хөөрхөн
Энхрийлж намайг өсгөсөн
Ээжийн бүүвэйн дуу хөөрхөн
Аргадаж намайг өхөөрдсөн
Аавын цагаан сэтгэл хөөрхөн
Дахилт:
Өөрөө би амьдардаг болохоор
Өнгөт цэнхэр дэлхий минь хөөрхөн
Надад цэцэгсийг өгсөн болохоор
Нарны туяатай хөөрхөн дэлхий
Ангаахай багадаа үерхсэн
Ангийн найзууд минь хөөрхөн
Алдрайхан бодлыг тэтгэсэн
Ачит багш минь хөөрхөн
Дахилт


...

“Манайхан”

бичсэн: Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр, 2011-03-30, 20:40
Өвөө минь гэртээ цэлмэг тэнгэр
Эмээ минь гэртээ уудам тал
Аав минь гэртээ ханагар уул
 Ээж минь гэртээ алтан нар
Ах минь гэртээ ургаа мод
Эгч минь гэртээ гоёхон цэцэг
Дүү минь гэртээ бүжин туулай
Би өөрөө ганган эрвээхэй